Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

Нэмэгдсэн: 2018-10-16 10:01:12

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

 Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь 2008 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу асуудлыг улс орон даяар зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 жил болжээ. Энэ чиг үүргийнхээ дагуу өнгөрсөн 10 жилд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтыг хэлэлцэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Уг зөвлөгөөний зорилго нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын зорилт чиглэлийг тодорхойлж, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн болон аж ахуй нэгж байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хамтын ажиллагааг сайжруулахад оршино.

Зөвлөгөөнд Яам, агентлагууд,  аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, албан хаагчдаас бүрдсэн нийт 500 гаруй төлөөлөгчид хамрагдах юм.

Хэрэглэгч та бүхэн тус улсын зөвлөгөөнийг тохиолдуулан санал хүсэлтээ манай доорх хаягаар холбогдон өгөхийг хүсье.

Хаяг: 15141, Улаанбаатар хот, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байр, 9 давхар

Утас: +(976) 11-320041

Хэрэглэгчийн мэдээллийн төв: 1800-1284

И-Мэйл: info1@afccp.gov.mn,  contact@afccp.gov.mn

Веб сайт: www.afccp.gov.mn

Фейсбүүк хаяг: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Санал болгож байна
2018-10-16 00:41:06

Төрийн байгууллагуудын мэдээлэл