Дүүргийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв

Нэмэгдсэн: 2018-04-23 06:16:16

Дүүргийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв

Иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж,  аж ахуй нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ‘’Их цэвэрлэгээний 90 минут’’ бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүрэг идэвх, санаачлагатай оролцлоо.

Бүх нийтийн их цэвэрлэгээ 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагаас дүүргийн хэмжээнд нэгэн зэрэг эхэлж 12:30 минутад дууссан бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллага ойр орчныхоо 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал хогийн сав, үүд  довжоогоо угааж гадна талбайгаа усалж чийгшүүлсэн байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын 70 албан хаагч, 28 хороонд үйл ажиллагаа явуулж буй 1025 үйлчилгээний газар, Ерөнхий боловсролын 26 сургуулийн 1123 багш, ажилчид, Их дээд сургуулийн 4409 оюутан оролцсон юм. Их цэвэрлэгээнд нийт 1321 аж ахуй нэгж, байгууллагын 8911 хүн оролцсон бөгөөд цэвэрлэгээний явцад дүүргийн дэд ажлын хэсэг болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнулсын байцаагчид хяналт шалгалт хийсэн.

Түүнчлэн энэ удаагийн их цэвэрлэгээгээр 297.055 м.кв зам талбайн 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Харин энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Зохиомж дээд сургууль, Засагт хан дээд сургууль хангалтгүй оролцсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл