Иргэдээс 98 өргөдөл, хүсэлт ирэв

Нэмэгдсэн: 2018-04-23 06:40:20

Иргэдээс 98 өргөдөл, хүсэлт ирэв

Дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Засаг даргын Тамгын газарт 2018 оны 4 дүгээр сарын 16-ний өдрөөс 4 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэлх хугацаанд ирсэн нийт 98 өргөдөл, хүсэлтийг холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажиллалаа.

Уг өргөдөл хүсэлтүүд  www.smartcity.mn цахим хаягаар, 1800-1200 тусгай дугаарын утсаар, www.ub1200.mn сайтаар, Засгийн газрын 11-11 төвөөр болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжин ирж байгаа юм.

Тэгвэл энэ 7 хоногт иргэдээс ирсэн 93 өргөдөл, хүсэлтийн 27 буюу 27,55 хувийг шийдвэрлэв. Харин шийдвэрлэх шатандаа иргэдийн 71 өргөдөл бүртгэгдээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл