“Бурхант өргөө” СӨХ нь орон сууцны орцнуудын цонхыг вакумжуулж, кодтой хаалгануудыг суурьлуулж байна

Нэмэгдсэн: 2017-10-12 20:48:09

“Бурхант өргөө” СӨХ нь орон сууцны орцнуудын цонхыг вакумжуулж, кодтой хаалгануудыг суурьлуулж байна

Дархан сумын 16 дугаар багийн “Бурхант өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь 9 орон сууцны нийт 39 орцыг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг. Тус СӨХ-ноос энэ жил ОНХС-гийн хөрөнгө оруулалт болон оршин суугчдаас авдаг хураамжаар  11 орцыг засварлаж, 36 орцыг кодтой, төмөр хаалгатай болгохын зэрэгцээ орцнуудын цонхыг вакумжуулсан зэрэг олон үр бүтээлтэй ажлуудыг өрнүүлжээ.Ийнхүү “Бурхант өргөө” сууц өмчлөгчдийн холбооноос оршин суугчдын амар тайван, цэвэр эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хийж буй ажлуудад иргэд ихээнхэн талархаж, сэтгэл ханамжтай байгаагаа ч илэрхийлж байна.

Цаашид үлдсэн орцнуудыг засварлан кодтой хаалгатай болгох, бүх орцондоо мэдээллийн самбар ажиллуулахын зэрэгцээ гадна тохижилт, зүлэгжүүлэлтэнд анхаарал хандуулан ажиллах юм байна. Энэ мэтчилэн сууц өмчлөгчдийн холбооноос хийж буй ажлуудыг оршин суугчид маань дэмжиж, идэвхитэй оролцохоос гадна, шинээр сольсон цонх, хаалга, будаж засварласан хана таазаа хайрлан хамгаалж, өөриймсөг сэтгэлээр хандаж байхыг Дарханчууддаа уриалж байна. 

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл