Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбоно

Нэмэгдсэн: 2018-08-14 06:25:29

Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбоно

Дархан сумын 7, 8 дугаар багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох бүтээн байгуулалтын ажил энэ оны 7 дугаар сараас эхэлсэн. Дээрх багуудын айл, өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор амины орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ.

Энэхүү бүтээн байгуулалтын нийт өртөг 4.7 тэрбум бөгөөд энэ жил 600 сая төгрөгийн төсөв батлагдсанаар ажил ийнхүү эхлээд байгаа юм. 2018 онд 2 насос станцын байрыг барина. Энэ хүрээнд 3 км дулааны шугам, 4 км ариутгах татуурга буюу  бохир усны шугамын ажил хийгдэнэ. Шугам 2 гудамжны дунд 1 байрлаж, тэндээс айл өрхүүд өөрийн хашаа руугаа татах боломжтой  талаар гүйцэтгэгч байгууллага болох “Цагаан зуун” ХХК-ийн захирал Р.Амарсайхан мэдээллээ. Инженерийн шугам сүлжээнд холбох ажил 2019 оны 11 сард бүрэн дуусна. 

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл