Хэрэглэх хугацаа нь дууссан 29 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураав

Нэмэгдсэн: 2018-10-12 08:29:05

Хэрэглэх хугацаа нь дууссан 29 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураав

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэстэй хамтарч аймгийн төвийн хүнсний томоохон дэлгүүрүүд, бөөний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар хэрэглэх хугацаа дууссан 29 нэр төрлийн 2.744.400 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн хурааж Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 хүнд 500.000 төгрөгний торгууль ногдуулжээ. 

Хураасан хүнсний бүтээгдэхүүнүүдийг Засаг даргын Тамгын газрын дэргэдэх орон тооны бус захиргааны зөвлөлд устгуулахаар шилжүүлсэн байна. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл