Орхон аймаг “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

Нэмэгдсэн: 2018-05-18 06:16:37

Орхон аймаг “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

Монгол Улсын Засгийн газрын 2018  оны 42  тогтоолын дагуу “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Уг бодлогыг Орхон  аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг АИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталлаа. 
Дээрх төлөвлөгөө нь 37 багц ажилтай. Үүнд, хүнс, хөдөө аж ахуйн салбарт долоо, аж үйлдвэр, эдийн засгийн салбарт зургаа, нийгмийн салбарт 15, төр захиргааны болон хууль эрх зүйн салбарт гурав, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт зургаан зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. 
Тодруулбал, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын хүрээнд  "Түрээсийн орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлэх бол хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн аж ахуй байгуулах, төмс, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр барих аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг төлөвлөгөө багтжээ. 
Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой засаглалыг бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган, иргэдийнхээ амьдралыг эрс сайжруулах зорилготой. Уг зорилгыг хэрэгжүүлэхдээ төр, эдийн засаг, нийгмийн реформыг хийх юм. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл