БАЯНХОШУУНЫ 67-Р СУРГУУЛЬ СПОРТ ЗААЛТАЙ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2018-11-13 02:08:34

БАЯНХОШУУНЫ 67-Р СУРГУУЛЬ СПОРТ ЗААЛТАЙ БОЛЛОО

Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль стандартын шаардлага хангасан спорт заалтай боллоо. Уг сургууль 3000 орчим сурагчтай хэдий ч зай талбай багатай, стандартын шаардлага хангаагүй спорт заалтай байсан.

Спорт заалны барилгын ажлыг “Сайрын харгана” ХХК 5-р сарын сүүлээр эхлүүлж, сая ашиглалтад орлоо. Ингэснээр тус сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар секц дугуйланд хичээллэх боломж бүрдэж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл