“Зам тээврийн осол аюулгүй сургууль” төсөл амжилттай хэрэгжлээ

Нэмэгдсэн: 2017-05-18 12:02:20

“Зам тээврийн осол аюулгүй сургууль” төсөл амжилттай хэрэгжлээ

 Австрали улсад их, дээд сургууль төгссөн эмэгтэйчүүдийн санаачлагаар “Зам тээврийн осол аюулгүй сургууль“ төслийг ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон ажлуудыг санаачлан хийсэн байна. Нийт 43 ширхэг замын босоо тэмдэглэгээ, 600 метр зайд 10.000 ширхэг хайлаас буюу ургамлын хашлага хийсэн бол 84.6 м2 замын хэвтээ тэмдэглэгээ, гэрлэн дохио, хурд хэмжигч, камер гэх мэтийг хийхээр төлөвлөж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжлан шийдвэр гаргуулжээ. Мөн багш, сурагч, эцэг эхчүүдийн дунд зам тээврийн осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хүн нэг бүр ханган ажиллах, хамтран хэрэгжүүлэх арга замуудын талаар цуврал сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд сурагчдын дунд 4 төрлийн тэмцээн уралдааныг явуулжээ. Мөн 4-8 дугаар ангийн сурагчдын дунд сорил шалгалт авах, Замын хөдөлгөөний хяналтын хуудас 1 сарын турш хөтлүүлэх ажлуудыг хийв. Төслийн хаалтын үйл ажиллагаанд Австрали, Турк улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд оролцлоо гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл