Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх автозамыг хаана

Нэмэгдсэн: 2017-06-19 10:10:58

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх автозамыг хаана

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд  төлөвлөгөөт ажлын хуваариар тус авто замын урд талын эгнээ буюу баруунаас зүүн тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын  21-ны 23.00 цагаас эхлэн 25-ны 23.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэхүү хугацаанд тээврийн хэрэгсэл авто замын хойд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм. Тус замын урсгал тус бүр нь 3 эгнээтэй нийт 18 метр өргөн болох бөгөөд гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна  гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл