“Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдааны ялагчид тодорлоо

Нэмэгдсэн: 2017-11-17 09:55:56

“Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдааны ялагчид тодорлоо

Монгол хятадын  ард түмний найрамдлыг илэрхийлсэн “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд Монгол, Хятад орны соёлыг дэлгэрүүлэх, найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилго бүхий “Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдааны ялагчид тодорлоо. Энэхүү уралдааныг НЗДТГ, БНХАУ-ын Монгол улсад суугаа  Элчин сайдын  яам, БНХАУ Халамж Хүмүүнлэгийн Ерөнхий холбоо, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран зохион байгуулжээ. 6-12 насны 1100 хүүхэд оролцсон уг уралдааны арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр уралдаанд оролцсон сурагчидад сурлагын амжилт хүсч, хоёр орны найрамдлыг илэрхийлсэн арга хэмжээ болсныг онцлов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдааны ялагчид

1-байр :
•   Б.Ирмүүн-Үргил

2-р байр:      
•   М.Наранзул
•   Б.Уянга
•   Г. Хулан
•   У. Анужин
•   А.Хеделизе

3-байр
•   А.Юмжирдулам
•   С.Энхболор
•   А.Үлэмж
•   Г.Саранзэв
•   Ч.Буянтогтох
•   М.Энххүслэн
•   Г.Данзанлхүндэв
•   Ц.Эрдэнэжаргал
•   Б.Мишээл
•   А. Зээмаа

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл