“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд хийгдэх ажилтай танилцлаа

Нэмэгдсэн: 2018-04-18 05:16:41

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд хийгдэх ажилтай танилцлаа

Манай хороо-Миний гудамж аяныг зохион байгуулах, үүрэг чиглэл өгөх, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг батлагдсан хуваарийн дагуу дүүрэг хороодод ажиллаж байна. Ажлын хэсгүүд 40 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үндсэн 3 бүрэлдэхүүн болж хуваагдан нийслэлийн 9 дүүргийг хэсэгчлэн 3 дүүргийг 1 бүрэлдэхүүн хариуцаж шалгах хуваарь батлагджээ. УБЗАА-ны Захиргаа, Санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэгээр удирдуулсан ажлын хэсэг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хан-Уул дүүргийн 1, 2, 6, 7-р хороо, Баян-зүрх дүүргийн 2, 4, 26, 27-р хороон дээр ажиллаж дүүрэг, хорооноос аяны хүрээнд зохион байгуулж байгаа ажилтай газар дээр нь очиж танилцан аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, хэрэгжүүлэлтийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж, зөвлөмж өглөө. Мөн Сууц өмчлөгчдийн холбоод, аж ахуйн нэгж байгууллагууд, айл өрхүүдээр явж ажил байдалтай нь танилцаж заавар зөвлөгөө өгч ажиллаа.

ХУД-ийн 7 дугаар хорооны засаг дарга Н.Мөнх-Амгалан аяны удирдамжид заагдсан үзүүлэлт бүрт хийх ажил болон өөрийн хорооны 40-н ААН-үүдэд гарааны эхлэлийг харуулсан зураг, мэдээллийг оруулсан, цаашид тухайн байгууллага аяны хугацаанд хийсэн ажлаа баримтжуулан баяжуулж явах хавтас нээн өгч аяныг эхлүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай байлаа. Мөн БЗД-ийн орон сууцны 26-р хорооны дарга Б.Болормаа хийж буй ажлынхаа талаар мэдээлэл өгч ажлын хэсгээс төлөвлөгөө болон түүний дагуу хийсэн ажил нь үр дүнтэй, үр өгөөжтэй үлдэцтэй байх талаар зөвлөгөө өгч ажиллав.

“Time Tower” хотхоны СӨХ-ний ажилтай танилцах үеэр хотхоны орц гарцын дагуу барилгын ажил эхлүүлсэн ч үйл ажиллагаа нь зогсонги байгаа, барилгын хогондоо дарагдсан, тойруулж барьсан хашаа нь салхинд нурж унадаг, нийтийн эзэмшлийн зам талбай руу хашаагаа тэлж барин иргэдийг явган зорчих замгүй болгож аюултай байдал үүсгэсэн Santo хотхоны ашиглалтын алба, барилгын компанид нь шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулах талаар холбогдох газруудад албан тоот хүргүүлж түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох мэргэжилтэн, албан хаагчдад үүрэг өглөө гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл