“Инновацийн үзэсгэлэн 2018” арга хэмжээний бүртгэл эхэллээ

Нэмэгдсэн: 2018-04-24 05:30:26

“Инновацийн үзэсгэлэн 2018” арга хэмжээний бүртгэл эхэллээ

Улс орны нийгэм эдийн засгийн хүрээнд, инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой ’’Монголын инновацийн 7 хоног’’ арга хэмжээг ирэх сарын 7-13-ы хооронд зохион байгуулна. Үндэсний хэмжээнд олон улсын нийтлэг жишгийн дагуу Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх Ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран зохион байгуулах юм. Уг арга хэмжээний хүрээнд “Инновацийн үзэсгэлэн 2018”  энэ сарын 11, 12-нд 11:00-18:00 цагт Нийслэлийн засаг захиргааны 5-р байранд зохион байгуулагдах тул үзэсгэлэнд оролцох сонирхолтой албан байгууллага, иргэдийг өөрсдийн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээр өргөнөөр оролцохыг урьж байна.

Үзэсгэлэнгийн зорилго Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд энтрепрёнер сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэхэд оршино. Оролцогч иргэд, төр-хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны дотор материалаа ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Е-майл:  innovationub@gmail.com, 70111291, 99772561 утсаар авах боломжтой гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл