“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ амралтын өдрүүдэд боллоo

Нэмэгдсэн: 2018-10-15 09:06:08

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ амралтын өдрүүдэд боллоo

Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж ажиллалаа.

Намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2018” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төв, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Үйлдвэрчний соёлын төв ордонд 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан ба дүүрэг бүрд мөн тарьц суулгацын худалдааг зохион байгууллаа. 

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай намрын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монгол наадам цогцолбор ОНӨҮГазруудад /2018.10.13/  боллоо. Тус үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар эхлүүлэв. Намрын мод тарилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар чацаргана, улиас, голт бор, шар хуайс, гүйлс, монос, нарс, гацуур, шинэс, хайлаас гэх мэт нийт 15 төрлийн 26264 орчим мод шинээр тариад байна.

Мод тарих арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол банк, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа газрууд зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд оролцож нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр орууллаа.

Намрын мод тарилтыг зохион байгуулахдаа  шинээр олон мод суулгахаас гадна  өмнө нь тарьсан модоо арчлахыг уриалсан.

Энэхүү уриалгыг дэмжиж иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тарьсан модондоо цэнэг усалгаа хийх, тогоог цэвэрлэх, хөрс сийрүүлэх, ойр орчмын  шар өвсийг цэвэрлэх, хагдарсан хөл ургамлыг устгах ажилд нийслэлийн хэмжээнд 10212 иргэн оролцлоо гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл