“ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ” урлагийн наадам боллоо

Нэмэгдсэн: 2018-10-15 09:51:36

“ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ” урлагийн наадам боллоо

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох “ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ”урлагийн наадмыг 7 дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа. 

Уг наадам нь Дуу, бүжиг, хөгжим, уран уншлага гэсэн төрлүүдээр 2 насны ангиллаар зохион байгуулагдлаа. 

5-12 нас буюу бага насны ангилалд 110 хүүхэд, 13-18 нас буюу ахлах насны ангилалд 140 хүүхэд оролцож нийтдээ 250 авьяаслаг хүүхэд багачууд оролцсон. Мөн уралдааныг 500 гаруй хүүхэд, 50 гаруй багш ажилчид үзэж сонирхсон.

Уралдааны шүүгчээр хүүхдүүдийн хайртай уран бүтээлчид ажилласан: Үүнд:

  1. МУГЖүжигчин, Дуучин Ж.Алтанцэцэг 
  2. СУИС-ын хөгжмийн урлагийн сургуулийн концертмейстр Н.Сабыт 
  3. Сити их сургуулийн тайз дэлгэцээс ярих урлагийн багш, Нийслэлийн чингэлтэй дүүргийн хүүхдийн элч, МУСТА жүжигчин С.Сарангэрэл 
  4. БНХАУ-ын Ланли дуу бүжгийн чуулгын бүжгийн багш Бүжигчин, БЗДүүргийн МАРИФОСА бүжгийн сургалтын захирал, бүжигчин Н.Хунтогос 
  5. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Хөхөө 

Наадамд доорх 10 гаруй төвөөс авьяаслаг хүүхэд багачууд оролцсон. 

  • Монголын Сос хотхон 
  • Гэрэл хүүхдийн халамжийн төв 
  • Манай гэр халамжийн төв
  • Өнөр бүл хүүхдийн төв 
  • ХЗСХТЦогцолбор 
  • Вербист төв 
  • Монголын хүүхдийн сан 
  • Цөлийн сарнай 
  • Альфа коммунитиз төвүүдээс авьяастнуудын төлөөлөл оролцсон. 

Наадам хөтөлбөрийн дагуу үргэлжилж доорх хүүхэд, төвүүд шагналт байранд орлоо. 

Бага нас 5-12 /шагналтнууд/

Хамтлаг дуу төрөлд: 1-р байр: Өнөр бүл төв, 2-р байр Цөлийн сарнай, 3.-р байр КНХ-сангийн Нархан төв

Хамтлаг хөгжим төрөлд: 1-р байр: Өнөр бүл, 2-р байр:ХЗСХТ-цогцолбор, 3.-р байр:Гэрэл төв 

Хамтлаг бүжиг төрөлд: 1.Монголын СоС хүүхдийн хотхон, 2.Цөлийн сарнай, 3.Өнөр бүл

Уран уншлага төрөлд: 1.Монголын СоС хүүхдийн хотхон- Мөнх-тамир, 2.Өнөр бүл- А.Жавхаа, 3.ХЗСХТ-цогцолбор- Б.Энхзул

Гоцлол дуу төрөлд: 1-р байр:ХЗСХТ-цогцолбор-Г.Дэмбэрэл, 2-р байр:Монголын СоС хүүхдийн хотхон- Мөнхтамир, 3-р байр:КНХ-сангийн Нархан төв -Б.Хишигтогтох

Гоцлол бүжиг төрөлд: 1-р байр:Цөлийн сарнай – Оюунчимэг, 2-р байр:Монголын СоС хүүхдийн хотхон –Мөнхтамир, 3-р байр:Вербист- Ариунжаргал

Гоцлол хөгжим1-р байр:Гэрэл төв- Мөнхцацрал, 2-р байр:НХ-сангийн Нархан төв- Н.Сувд, 3-р байр: Монголын СоС хүүхдийн хотхон- Энхжин

Ахлах нас 13-18 /шагналтнууд/

Хамтлаг дуу төрөлд: 1-р байр:Гэрэл төв, 2-р байр:Өнөр бүл, 3-р байр:Монголын СоС хүүхдийн хотхон

Хамтлаг хөгжим төрөлд: 1-р байр:ЗСХТ-цогцолбор

Хамтлаг бүжиг төрөлд: 1 -р байр:Цөлийн сарнай, 2 -р байр:Гэрэл төв, 3-р байр:Монголын хүүхдийн сан

Уран уншлага төрөлд: 1-р байр:ХЗСХТ-цогцолбор- Б.Насанжаргал, 2-р байр:Манай гэр- М.Батжаргал, 3-р байр:Монголын хүүхдийн сан-Э.Дэлгэрсайхан

Гоцлол дуу төрөлд: 1-р байр: Өнөр бүл- Э.Жавхлан, 2-р байр:ХЗСХТ-цогцолбор-Н.Хүслэн, 3 -р байр:Гэрэл төв- Н.Ичинхорлоо

Гоцлол бүжиг төрөлд: 1 -р байр:Гэрэл төв- Д.Янжинлхам, 2-р байр:Вербист- Батхүслэн, 3-р байр:НХ-сангийн Нархан төв- Ц.Оюунгэрэл

Гоцлол хөгжим төрөлд: 1-р байр:НХ-сангийн Нархан төв-М.Пагмадолгор, 2-р байр:Өнөр бүл- Э.Түмэннаст, 3-р байр:ХЗСХТ-цогцолбор- Эрдэнэтулга

Хүүхдийн авьяасыг дэмжин "TOTAL MUSIC"-ийн хамт олон ажиллалаа. Уг байгууллагаас эхний гурван байрт орсон төвүүдэд Гитар хөгжмөөр бэлэг барьсан.

Нэгдүгээр байр- Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт YАМАHA-брэндийн ритм гитар,

Хоёрдугаар байр- Өнөр бүл хүүхдийн төвд Юкилили,

Гуравдугаар байр- Гэрэл хүүхдийн төвд Юкилили хөгжмийг тус тус гардуулан өгсөн. 

Уг наадам нь хүүхдүүдийн хамгийн дуртай үйл ажиллагаа бөгөөд хүүхдүүдийн хөгжил, бодит оролцоог хангасан, хүүхэд бүрт хүрсэн үйл ажиллагаа боллоо гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл