Грийн хаус хотхоны арын явган хүний замыг чөлөөлж, тохижуулах ажлыг эхлүүллээ

Нэмэгдсэн: 2018-10-17 07:09:01

Грийн хаус хотхоны арын явган хүний замыг чөлөөлж, тохижуулах ажлыг эхлүүллээ

“Явган хүний замыг чөлөөлөх” аяны хүрээнд өнөө өглөө ХУД-ийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны араар явсан авто зам дагуух явган хүний замыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газрын алба, Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран хийлээ.

Тухайн хэсэг дэх явган хүний зам дундаа 38 метр газарт хэт нарийссан учраас явган хүн явах боломжгүй байсан юм.Грийн хаус хотхоны хашааг буулгаж явган хүний замыг нэмж гаргаснаар иргэд аюулгүй замаар зорчих боломж бүрдэж байна.

Газар чөлөөлөлтийг хийсэн даруйд нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замын тохижилтын ажлыг эхлүүллээ.

Энэ дашрамд, газраа чөлөөлж явган хүний зам гаргах ажлыг дэмжсэн Грийн хаус хотхоны оршин суугч Д.Дэнсмаа, Д.Оюунбилэг нарт нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл