Мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-д бараалхав.

Монгол Улсын Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрийг дүгнэж, 2023-2025 оны улсын хэлэлцээрийг байгуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялалжуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэх, тийзийн үнэ тарифыг бууруулах шийдвэр гаргасан.

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг онцгойлон дэмжиж, олон улсад Монгол Улсыг сурталчлах бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж буй.

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо болон холбогдох удирдлагуудтай уулзалт хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа.