ДОРНОГОВЬ АЙМГИЙН БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВД "БИДНИЙ АМЖИЛТ" БОЙЖИГЧ НАРЫН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАНТ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО
Бизнес инкубатор төвийн "Бидний амжилт" бойжигч нарын үр дүнгийн үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцож бойжигч нарын хийсэн бүтээл, бүтээгдэхүүнтэй танилцаж цаашдынх нь бизнест амжилт хүслээ.
“Хутагтын хур” НҮТББ нь 2012 оноос АЗДТГ-тай хамтран Бизнес инкубатор төвийг байгуулан шинээр бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 2012-2015 онуудад нийт 204,3 сая төгрөгийн санхүүжилт авч нийт 69 шинээр бизнес эрхлэгчидэд бизнес инкубацын үйлчилгээг үзүүлж, 784 иргэнд аж ахуй эрхлэлтийн сургалт явуулсан байна.