ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Төв аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн Холбоотой хамтран Зуунмод сумын төрийн болон төрийн бус албан
байгууллагын мэргэжилтэн, албан хаагч нарт хөгжлийн бэрхшээлтэй
иргэдтэй харилцах эрх зүйн хандлагыг өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн талаар зөв
ойлголттой болгох талаар сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг
"Түгээмэл хөгжил төв"-ийн багш Ундрахбаяр явуулж, 50 гаруй мэргэжилтэн
албан хаагчид оролцлоо.