2016оны 2-р сарын 16-ны өдөр ХЭСЗ-ийн анхдугаар хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Хөдөлмөрийн хэлтсийн 2016 оны шинэ бүтэц орон тоо, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2016 оны төсөв, ХЭҮЗ- өөс шинэчлэгдэн батлагдсан 7 хөтөлбөр, 1 төслийг тус тус танилцуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр орон нутагт хэрэгжих 7 хөтөлбөр, 1 төслийн санхүүжилтийг хүний тоо, зарцуулах хөрөнгөөр хэлэлцүүлж батлуулах ХЭСЗ-ийн “Хүний тоо, хөрөнгийн хуваарь батлах” зэрэг асуудлуудын талаар хэлэлцсэн байна.