БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өнгөрсөн онд БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён У Сунтай уулзах үеэрээ Монголын талаас АСЕМ олон улсын хурал зөвлөгөөн болох гэж буйтай холбогдуулан Солонгосын талд Койка-ын 2016 оны групп сургалтыг авах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Уг хүсэлтийг Солонгосын тал хүлээн авсан бөгөөд АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд сургалт зохион байгуулж дэмжин хамтран ажиллахаар тогсон ба энэ ажлын хүрээнд өнөөдөр Блю скай зочид буудалд 4 өдрийн сургалт, семинарыг зохион байгуулж чадварлаг эвент зохион байгуулагч нарыг бэлдэж байна.
Энэхүү сургалтанд АСЕМ-ын түнш 47 зочид буудлын 150 гаруй оролцогч хамрагдаж мэдлэг ур чадвараа дээшлүүлж байна. АСЕМ бол Монгол хүн бүрт улс орноо дэлхий дахинд эерэгээр сурталчлах цаашлаад улс орны гадаад харилцаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт томоохон боломж үүд хаалгыг нээж байгаа түүхэн үйл явдал юм. БНСУ-ын буцалтгүй тусламжаар Койка нь Монгол улсын засгийн газартай хамтран АСЕМ-ын 11 дүгээр хурлыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа юм. .Сургалтыг БНСУ-ын зочлох үйлчилгээний мэргэшсэн 5 багш удирдан явуулж байгаа бөгөөд сургалт энэ дөрөвдүгээр сарын 29 хүртэл үргэлжилнэ.
АСЕМ-ын үеэр сайн дураараа ажиллах 1500 гаруй оюутанг бэлтгэж сургалт зохион байгуулж байгаа бөгөөд түнш 47 зочид буудлуудад 2-4 оюутанг ажиллуулахаар төлөвлөж байна. Уг сургалтанд БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц энгэл оролцох үеэрээ: Бид АСЕМ-ын дараа хамгийн чухал нь чадварлаг, туршлагатай боловсон хүчинтэй болж үлдэх ёстой. Иймд та бүхэн сургалтандаа идэвхтэй сайн оролцож энд сурсан мэдсэнээ харъяа байгууллагууддаа нь түгээх нь чухал гэдгийг онцлон дурдлаа. Мөн АСЕМ-ын хотхонд монгол уран бичлэг, монгол ёс заншил, ахуй амьдралыг харуулсан гэр болон мухлагуудыг ажиллуулахаар төлөвлөжээ.