ЭХЯ-наас зохион
байгуулсан "Засгийн газрын цом-2016" спортын тэмцээн өнгөрсөн
амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Шатар,
Теннисний төрлөөр яамдын аппаратын ажилтнууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Нэгдсэн дүнгээр ЭХЯ-ны баг тамирчид 3 алт, 3 мөнгөн медаль авч тэргүүн байр эзлэн "Засгийн
газрын цом"-ын эзэн боллоо. Удаахь байранд БСШУЯ-ны баг тамирчид 1 алт, 3
мөнгөн медаль авч, БХЯ-ны баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авч тус
тус шалгарлаа.Баг тамирчдын шагналыг ЭМСС-ын сайд С.Ламбаа, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Намхайнямбуу,БХЯ-ны газрын дарга, Бригадын генерал Д.Сайханбаяр, ЭХЯ-ны газрын дарга Н.Бат-Эрдэнэ нар гардуулж баяр хүргэлээ.
ИйнхүүЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа Засгийн газрын цомын эзэн боллоо.
Дараа жилийн
Засгийн газрын цомын тэмцээнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар зохион
байгуулахаар боллоо.