Эрхэлсэн ажилдаа эр, зориг авхаалж самбаа гаргаж, албан үүргээ нэр төртөйгөөр биелүүлж гавъяа байгуулсан зарим алба хаагчдын шагналыг Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх өчигдөр гардууллаа.
Малын гоц халдварт цэцэг болон мялзан өвчин гарсан голомтод Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг тус бүр 15 хоногийн хугацаагаар 2 удаа ажиллаж мялзан өвчнийг бүрэн устгасан. Тэдгээр ажлын хэсгийн гишүүдийг салбарын тэргүүн, хүндэт тэмдгээр шагнаж урамшууллаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын дарга Д.Батжаргалд Онцгой Байдлын албаны тэргүүний ажилтан тэмдэг, Онцгой Байдлын Ерөнхий газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газрын дарга Б.Ууганбаярт Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдгийг олголоо. Онцгой Байдлын Ерөнхий газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ж.Дамдинсүрэн, Онцгой Байдлын Ерөнхий газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Төрмандах, Онцгой Байдлын Ерөнхий газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын газрын мэргэжилтэн М.Мөнгөнбаръяа, Мал эмнэлгийн үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмон, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн дэд хурандаа Б.Баярсайхан, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалгалт Үнэлгээний хэлтсийн дарга Х.Энхтүвшин нарыг Онцгой байдлын албаны төлөө гуравдугаар зэргийн тэмдгээр тус тус шагналаа. Монгол Улсын Шадар сайд алба хаагчдад ажлын амжилт, эрүүл энхийг хүслээ.