Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Зуны цагийн тоололд шилжихгүй
Засгийн газрын хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 82 дугаар тогтоол”-ыг хүчингүй болголоо. Уг тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн бямба гаригийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.
Цагийн тооллыг ингэж урагшлуулж, хойшлуулах нь ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг тул уг тогтоолыг хүчингүй болгуулахаар эрүүл мэндийн болон бусад байгууллагаас санал ирүүлдэг юм.
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Аварга малчид 26-78 насныхан бөгөөд сүүлийн гурван жил сум, орон нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 400 гаруй өрхөд 32 мянга гаруй толгой мал өгч малжуулжээ. Мөн зах зээлд 42 мянга гаруй, үржилд 17 мянга гаруй мал борлуулсан байна. Малчид сүүлийн гурван жил нийт 18 тэрбум төгрөгийн орлого олж, мал аж ахуйн салбарт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан 12 аж ахуйн нэгжийн 11 нь үр тариа, нэг нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол “Улсын аварга тариаланч” 21 иргэний 14 нь төмс, хүнсний ногоо, 7 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажилладаг байна.
Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олны шагнал /цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр/-ыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулах юм.
1. “Улсын аварга малчин”-аар:
-Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн малчин Базаргүрийн Бямбасүрэн, Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Сүхбаатарын Баатарсүх, Батцэнгэл сумын Дэл багийн малчин Дашдондогийн Сэнгэдорж, Хашаат сумын Номгон багийн малчин Пунцагийн Пүрэвсүрэн, Чулуут сумын Халуун-Ус багийн малчин Намшрайн Отгонбаяр, Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Лхасранжавын Хадбаатар, Цэнхэр сумын Буйлан багийн малчин Самданшаравын Цэнд-Аюуш, Хангай сумын Чандмань багийн Жанцаагийн Базаррагчаа, Хайрхан сумын Хайрхан багийн малчин Рэнчингийн Өсөхбаяр;
-Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багийн малчин Хинаятын Кенесхан, Бугат сумын 2 дугаар багийн малчин Жомбонгийн Батцоож, Улаанхус сумын 6 дугаар багийн малчин Табысбекийн Семсер, Дэлүүн сумын 7 дугаар багийн малчин Райханы Емелхан;
-Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн малчин Дарамын Пүрэв, Баянцагаан сумын Дэлгэрэх багийн малчин Цэвэлмаагийн Батболд, Гурванбулаг сумын 3 дугаар багийн малчин Лхамсүрэнгийн Бямбасамбуу, Богд сумын 2 дугаар багийн малчин Өлзийгийн Сүхцэрэн, Богд сумын 1 дүгээр багийн малчин Доржийн Батсуурь, Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн малчин Бямбаагийн Ган-Очир, Бууцагаан сумын 4 дүгээр багийн малчин Чойжоогийн Ганхуяг;
-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Дашдоржийн Алтанхуяг, Гурванбулаг сумын Авзага багийн малчин Сүрэн-Очирын Отгондаваа, Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Доржийн Төмөрбаатар, Сайхан сумын Ундрах багийн малчин Авирмэдийн Лхагвасүрэн, Сайхан сумын Ундрах багийн малчин Мягмарсүрэнгийн Баасандамба;
-Говь-Алтай аймгийн Дарви сумын Жавхлант багийн малчин Ядамын Амартүвшин, Тонхил сумын Алтайн-Оргил багийн малчин Ичинхорлоогийн Баянмөнх, Жаргалан сумын Бүрэн багийн малчин Сэржготовын Эрдэнэбат, Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Намсрайн Гонгоржав, Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Аюушжавын Төвжав;
-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Цэндсүрэнгийн Жаргал, Шивээговь сумын 2 дугаар багийн малчин Баянжаргалын Ганхуяг;
-Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Мазангийн Уайхан, Дархан сумын Малчин багийн малчин Бамбадайн Хаянхирваа;
-Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Элст багийн малчин Галсаншадавын Уламбаяр, Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн малчин Сумъяагийн Одбаяр, Даланжаргалан сумын Бичигт багийн малчин Гончигдоржийн Бямба, Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Чулуугийн Батхүрэл, Сайхандулаан сумын Жаргалант багийн малчин Бандийн Мягмарсүрэн;
-Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн малчин Дамдинсүрэнгийн Бямба, Матад сумын 2 дугаар багийн малчин Санжаа-Осорын Баярсайхан, Чулуунхороот сумын 3 дугаар багийн малчин Дамдины Энхцогт;
-Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн малчин Балжирын Тагарваа, Дэрэн сумын Саруул багийн малчин Бат-Очирын Эрдэнэбаяр, Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Шарын Ганхуяг, Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Нацагийн Ганхуяг, Адаацаг сумын Ар-Урт багийн малчин Ёндонжамцын Өлзийбат;
-Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн малчин Дашдоржийн Жигжидлхам, Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Буршаагийн Баярсайхан, Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин Сэдхүүгийн Пүрэв, Идэр сумын Загастай багийн малчин Гончигийн Сандаг-Очир, Цэцэн-Уул сумын Оройн товгор багийн малчин Санравын Бүджав, Тэлмэн сумын Баянтэгш багийн малчин Сандагийн Батсүх;
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн малчин Санжийн Баасандорж;
-Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн малчин Бат-Өлзийн Ганболд, Гучин-Ус сумын 2 дугаар багийн малчин Цэрэндондовын Батбаяр, Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн малчин Төмөр-Очирын Эрдэнэбат, Нарийнтээл сумын 3 дугаар багийн малчин Сэрээгийн Дондогсамбуу, Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн малчин Бат-Өлзийн Отгоннасан, Төгрөг сумын 5 дугаар багийн малчин Мөнхөөгийн Баянмөнх, Есөнзүйл сумын 3 дугаар багийн малчин Даржаагийн Ганбат;
-Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Буянтын Малчинхүү, Ноён сумын Сайран багийн малчин Чулуунхүүгийн Түвшинбат, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Цэеийн Наранцэцэг, Манлай сумын Жаргалант багийн малчин Бадамгэрэлийн Мөнх-Эрдэнэ;
-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн малчин Шагдарсүрэнгийн Даваабаатар, Уулбаян сумын Баян багийн малчин Батмөнхийн Бадамдорж, Халзан сумын 2 дугаар багийн малчин Рагчаагийн Ооёо;
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Дамдины Цогтгэрэл, Мандал сумын 1 дүгээр багийн малчин Гүндвайн Ансай, Жавхлант сумын Бумбат багийн малчин Түнтүүгийн Цэдэнсодном, Хушаат сумын 2 дугаар багийн малчин Сайндайн Мөнхбат, Баянгол сумын Гонир багийн малчин Цэвээндоржийн Булган, Ерөө сумын 1 дүгээр багийн малчин Хойчооны Балдандорж;
-Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст багийн малчин Гаваагийн Лхагвабаатар, Эрдэнэсант сумын 3 дугаар багийн малчин Төмөрийн Даш, Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Хэнмэдэхийн Нямжав, Баян-Өнжүүл сумын 2 дугаар багийн малчин Дэндэвдоржийн Даваацэрэн, Бүрэн сумын Өнжүүл багийн малчин Лувсанцэрэнгийн Мөнхтөр, Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн малчин Галбадрахын Шагдар, Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Бадамцэрэнгийн Энх-Амгалан;
-Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн малчин Цэвээний Доржсүрэн, Тэс сумын Нуур багийн малчин Нинжийн Цогтоо, Хяргас сумын Бугат багийн малчин Буржгарын Баяртогтох, Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн малчин Чойндонгийн Батжаргал, Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн малчин Шаравын Даваадорж;
-Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн малчин Дашдоржийн Нямгэрэл, Алтай сумын Алтангадас багийн малчин Адуучийн Батжаргал, Мөст сумын Баянхайрхан багийн малчин Даваагийн Дашзэвэг, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Намдагийн Олонбаяр, Булган сумын Байтаг багийн малчин Даваагийн Дүгэржав;
-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн малчин Банзрагчийн Дашдондог, Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн малчин Лааганы Мишиг, Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн малчин Чадраагийн Зинамядар, Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн малчин Чойжилсүрэнгийн Ванчинбазар, Галт сумын Зүрх багийн малчин Гомбо-Очирын Шаравжамц, Жаргалант сумын 4 дүгээр багийн малчин Жанжаагийн Гомбосүрэн, Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн малчин Бүүвэйн Баттогтох;
-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Жамсрангийн Өлзийсайхан, Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Лувсанцэдэнгийн Мөнхдагва, Биндэр сумын Мандалхаан багийн малчин Гэндэнгийн Сүхбаатар, Норовлин сумын Ангирт багийн малчин Сэнгээгийн Энхбаатар, Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн малчин Цанлигийн Даш.
2. “Улсын хошой аварга малчин”-аар:
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Гочоогийн Батнасан;
-Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Чойжилын Мөнх-Очир;
-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Найгалын Төмөрбат;
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн малчин Азарын Энхбаатар;
-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Галсангийн Майнбаяр.
3. “Улсын аварга саальчин”-аар:
-Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн саальчин Шаравын Янжин, Чулуут сумын Хайрхан багийн саальчин Сүмдоржийн Чимэдлхам;
-Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн саальчин Цэнд-Аюушийн Цэцэгмаа;
-Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн саальчин Өвгөлжийн Эрдэнэчимэг;
-Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн саальчин Дэлэгийн Долгор.
4. “Улсын аварга фермер”-ээр:
-Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн фермер Батаагийн Лувсандорж, Борнуур сумын Өгөөмөр багийн фермер Болдбаатарын Баяржаргал;
-Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Нионшэль” ХХК, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Дагвадоржийн Алтангэрэл;
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн фермер Батжаргалын Баттөр.
5. “Улсын аварга тариаланч хамт олон”-оор:
-Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Өглөгчийн хэрэм" ХХК;
-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Улаан буудайн эх газар" ХХК;
-Орхон аймгийн Жаргалант сумын "Бүтлийн ундарга" ХХК;
-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Их шинэстэй" ХХК;
-Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Өгөөжмандал уул" ХХК;
-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Арвин бэлчир" ХХК;
-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Ургац хүдэр" ХХК;
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Атартрейд" ХХК;
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Сэлэнгэ тариа" ХХК;
-Төв аймгийн Жаргалант сумын "Буман сүрэг" ХХК;
-Төв аймгийн Цээл сумын "Шинэ залуучууд" ХХК;
-Хөвсгөл аймгийн Тариалан сумын "Батзол" ХХК.
6. “Улсын аварга тариаланч”-аар:
-Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн Хахарманы Жанарбек;
-Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Баймолдагийн Мадетхан;
-Булган аймгийн Бугат сумын иргэн Авирмэдийн Бат-Эрдэнэ;
-Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Даваагийн Лхаажав;
-Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Бямбажавын Жаргалсайхан;
-Дорнод аймгийн Баяндун сумын иргэн Гарамсадын Баттөмөр;
-Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Чадраабалын Баяртогтох;
-Өвөрхангай аймгийн Төгрөг сумын иргэн Дашхүүгийн Энхбаатар;
-Төв аймгийн Борнуур сумын иргэн Нямжавын Хишигт;
-Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Дамдингийн Баасансүрэн;
-Увс аймгийн Тариалан сумын иргэн Идэшийн Бүүвэй;
-Увс аймгийн Улаангом сумын иргэн Түдэвийн Хүрэлбаатар;
-Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Лхамсүрэнгийн Цэцэгсүрэн;
-Ховд аймгийн Буянт сумын иргэн Жигжидийн Хартолгой;
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сүмийн нуга” хоршооны механикжуулагч Маналжавын Цогтгэрэл;
-Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК-ийн механикжуулагч Ламзавын Отгонбаяр;
-Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК-ийн механикжуулагч Доржрагчаагийн Бат-Очир;
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК-ийн механикжуулагч Мандаагийн Батсүх;
-Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Элит үр” ХХК-ийн механикжуулагч Төмөрбатын Батбаатар;
-Төв аймгийн Аргалант сумын “Тусжин” ХХК-ийн механикжуулагч Цэндсүрэнгийн Болдбаатар;
-Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Их-Эрхүүт” ХХК-ийн механикжуулагч Жамъяндагвын Лхагважав нарыг шалгарууллаа.
Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг баталлаа
“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, улс, орон нутгийн төсөв, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлэх юм байна.
Бодлогыг дунд болон урт хугацаанд гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Дунд хугацаанд буюу 2017-2020 онд энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, инноваци, мэдлэгт тулгуурласан экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөсөн байна. Мөн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэх, өргөтгөх, боловсон хүчний нөөц бүрдүүлэх, инноваци, мэдээллийн технологийн кластер байгуулж салбарын өсөлтийг дээшлүүлэх, шинэ зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.
Харин урт хугацаанд буюу 2021-2025 онд салбарын өсөлтийг баталгаажуулж, өндөр технологи, инновацид суурилсан эдийн засгийн үр ашигтай, өндөр технологи бүхий үйлдвэрлэлийн шинэ салбарыг төлөвшүүлж, эдийн засаг, нийгэм, хүний хөгжилд оруулах үр нөлөөг нь нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад шилэн кабелийн сүлжээний нийт урт 35.363 км, радио релейний сүлжээний тархалт 8.400 км-т хүрч, бүх аймаг, сумын төв суурин болон хөдөлгөөнт холбоонд сүлжээнд холбогдоод байна.
Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2002 онд 235 мянга байсан бол 2016 оны хагас жилийн байдлаар 3 сая 110 мянга болж 100 хүнд ногдох үүрэн телефон хэрэглэгчийн тоо 144-д хүрчээ. Энэ нь хөгжиж буй орнууд болон дэлхийн дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт юм. Хөдөлгөөнт холбооны дөрөвдэх үеийн технологийг өнгөрсөн онд нэвтрүүлснээр 135 мянга гаруй хэрэглэгчтэй болжээ.
Интернетийн үйлчилгээ нэвтэрсэн 20 жилийн хугацаанд 60 орчим компани интернетийн үйлчилгээ эрхэлж, байнгын хэрэглэгчийн тоо 2 сая 500 гаруй мянгад хүрсний 91 орчим хувь нь үүрэн холбооны гуравдахь үеийн технологи ашиглаж байна.
2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог батлав
2017 онд цэргийн дүйцүүлэх
алба хаах иргэдийн тоог Засгийн газрын хуралдаанаас баталж, мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах бол 5,052.230 /таван сая тавин хоёр
мянга хоёр зуун гуч/ төгрөг байхаар тогтов.
Дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах эрдэмд суралцахын зэрэгцээ байгалийн болон нийтийг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн төв, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцдог юм.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг тогтоохдоо хугацаат цэргийн алба хаагчийн нэг жилийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.
Товч мэдээ
- “Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Энэ байгууллагад нэгдэн орсноор бүс нутгийн орнуудтай ойн салбарт хамтран ажиллаж, шинэ нээлт, дэвшилтэт технологийг нь нэвтрүүлэх, ойн тогтвортой менежментийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх юм.