Асрамжийн газар нь 7 ажилтантай, 22 асруулагчтай ба үүнээс 4 нь 60-аас дээш насны ахмад настан байдаг. Эдгээр ахмад настнууд осол гэмтэл болон цус харвалтын улмаас хэвтэрт орсон, ахмадын асрамжийн газарт шилжүүлэх боломжгүй хүмүүс, үлдсэн 18 асруулагч нь ямар нэгэн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. Асрамжийн газар нь түрээсийн байранд байдаг бөгөөд удахгүй шинэ байранд орохоор зорьж буйгаа хэлсэн юм. Барилгын зураг төслийг хийлгэсэн, газар нь бэлэн байгаа одоо бидэнд барилга барих хөрөнгө мөнгөний дутагдалтай байна. Гэхдээ сайхан сэтгэлтэй хувь хүн, байгууллагууд дэмжиж туслахаа илэрхийлсээр байгаа тул бид удахгүй шинэ байрандаа орох болно хэмээн ярьж байлаа.Түүнчлэн Америк улсад суудаг монгол эмэгтэй 2 жилийн памперсны хэрэглээг нь хангаж өгөхөөр болсон, гурил, будаа, ахуйн хэрэглээний зүйлээр маш их тусламж ирж байгаад асрамжийн газрын хамт олон талархаж буйгаа ярьсан.
Бид 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр гарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын тухай мэдээг үзэж хоол хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний тусламж үзүүлэхээр зорьсон билээ. Энэхүү сайн үйлсийн аянд СХЗГ-ын албан хаагчдаас 437,100 төгрөг цугласан байна.
Бид цуглуулсан мөнгөөрөө “Өндөр настны гэр” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар, СХЗГ-ын ахмад настан Хоролсүрэн асаны ар гэрийнхэнд тусламж үзүүллээ.
2017.02.03 өдөр “Өндөр настны гэр” асрамжийн газар 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр асрамжийн газрын тухай мэдээлэл гарснаас хойш тухайн байгууллагад тусламж үзүүлэхээр зорьсон хүмүүс олон байгаа талаар захирал Саранбаатар ярьсан юм.Хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл нь мах, бид махгүй болчихсон байгаа гэсэн учираас хонины гулууз мах -3ш, сүү, чихэр, цайны боов, цай зэрэг зүйлийг авч очлоо.
/Шинээр баригдах асрамжийн газрын зураг/
Стандарт, хэмжил зүйн газрын залуучуудын санаачлагаар эхлүүлсэн сайн үйлсийн аянг сайхан сэтгэлээр дэмжсэн нийт албан хаагч та бүхэндээ залуучууд бид чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай