Нийслэлийн Архивын газраас байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн байдал, хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтнүүд оролцсон юм. Сургалтаар Баримт бичиг боловсруулах тухай болон албан хэрэг хөтлөлтийн одоо мөрдөж буй дүрэм журам, заавар арга зүйн баримт бичгүүд тэдгээрийн хэрэгжилтийн байдлын талаар онол, дадлага ажлыг зохион байгууллаа.