"Баялагаа хамтдаа бүтээцгээе" уриан дор болсон Хөдөлмөрийн яармаг Гиваан баатрын талбайд 2013 оны 05-сарын 24-нд зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Увс аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Баяраа , Хөдөлмөрийн яамны харьяа Улаангом политехник коллежын захирал Ж.Буянтогтох нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Хөдөлмөрийн хэлтсийн дарга Н.Батбаяр хэлтсийн эхний 4-н сарын хийсэн ажлынхаа тайлан мэдээ, танилцуулан цаашид хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэддээ тайлагналлаа.
Энэхүү яармагны үеэр нийт 200 гаруй иргэдэд 75 аж ахуйн нэгж байгууллага оролцсоноос 35-н аж ахуйн нэгж байгууллага өөрийн нэрийн үзэсгэлэнгээ иргэдэд сурталчиллаа. Мөн мэргэжилийн чиг баримжаа зөвлөгөө өгөх үйлчилгээний хүрээнд иргэдээс зан төлөвийн судалгаа авч Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан ажлын байрны захиалга өгсөн "Хөх ууцтан" ХХК, "Арвижих Увс" ХХК-ууд ажлын байрны захиалга өгсний дагуу ажил олоход хүндрэлтэй 12 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээнд хамруулан эдгээр хоёр аж ахуйн нэгж байгууллагуудад санал болгоно зуучилж, ажлын байрны урилгыг нь гардуулан өглөө. Улаангом политехник коллеж төгссөн 11 оюутныг 6 аж ахуйн нэгж байгууллага сонгон авч хөдөлмөрийн гэрээ байгуулан байнгын ажлын байраар ханган ажиллахаар болов. Энэ үеэр 8 ААНБ-ын 39 ажлын байрны захиалгыг цагаан хоолойгоор зарлаж, ажил хайгч иргэдийг бүртгэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч үйлчлэв.
Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэнгүүд өөр өөрийн чиглэлээр мэдээ мэдээлэл хийж иргэдийн санал бодлыг сонсож, зөвлөгөө өгч, гарын авлага тараах материал тараав.
Аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрны захиалга авч иргэдэд нээлттэйгээр зарлан сонирхсон иргэдэд мэдээллийг түргэн шуурхай өглөө мэргэжил олгох түр сургалтын талаарх мэдээллийг иргэдэд өгч сонирхсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын захиалга авлаа. "Баялагаа хамтдаа бүтээцгээе" уриан доор болсон Хөдөлмөрийн яармаг 10-15цагийн хооронд амжилттай боллоо.
Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэс