“Үндэсний Чанарын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дэд бүтцийг хэрэгжүүлэгч талууд дээд боловсролын сургалтын агуулга хөтөлбөрийг шинэ түвшинд хөгжүүлэх, стандартчиллын судалгааны ажлыг эрдэм шинжилгээний түвшинд судлахад хамтран ажиллахаар Стандарт, хэмжил зүйн газар болон Улаанбаатар их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд 2 талууд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Тухайлбал:
-Стандартчилал, чанарын удирдлагын талаар сургалт явуулах, стандартчиллын инженер, чанарын менежерийн мэргэжилтэн бэлтгэхэд харилцан туслах, хамтран ажиллана
-Олон улсын стандартыг монголд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний , судалгааны ажилд хамтран ажиллана
-Чанарын удирдлага, стандартын чиглэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлнэ
-Чанарын удирдлага, стандартын чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулах замаар салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана
-Стандартын инженер, чанарын удирдлагын менежер хөтөлбөрөөр багш, оюутны дадлага ажлыг хамтран зохион байгуулна
-Оюутнуудын үйлдвэрлэлийн танилцах дадлага явуулахад хамтран зохион байгуулна
-Төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлнэ