Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс зөгийн аж ахуй эрхлэх сонирхол бүхий аж ахуйн нэгж, иргэдэд зориулж, “Зөгийчний анхан шатны сургалт” зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байр шинээр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэхүү сургалтыг Монголын Зөгийчдийн холбоотой хамтран зохион байгуулсан юм.