Нийслэлийн
Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн
жил” болгон зарласан.Энэ ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын
Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасаг нийслэлийн ЗДТГ, Өмгөөлөгчдийн
холбоотой хамтран иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг өчигдөр
зохион байгуулав. Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгт дүүргийн 1-20
дугаар хорооны 130 гаруй иргэн хүрэлцэн ирж, Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч А.Гантуяа,
Д.Ариунзул нараас эрүү, иргэн, гэр бүлийн эрх зүйн харилцаатай холбоотой
асуудлаар хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авлаа.