Монгол Улсын хамгийн анхны “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн 20 жилийн ойн баяр, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Занданшатар зэрэг тус сургуулийн төгсөгчид, үе үеийн ахмад багш, ажилчид хүрэлцэн ирсэн байлаа.
Анх 1997 онд 54, 77, 78 дугаар сургуулиудыг нэгтгэн цогцолбор болгон үйл ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Энэ үеэс эхлэн боловсролын салбарт цогцолбор сургууль гэх шинэ тогтлолцоо бий болсон байдаг. Өдгөө 20 жилийн хугацаанд тус цогцолбор сургууль 9000 орчим хүүхдийг төгсгөн, хичээлийн чанараараа улсад тавд, нийслэл хотдоо нэгдүгээрт бичигдэж байна. Мөн түүхэн хугацаанд тус сургуулиас Монгол Улсын гавъяат багш 7 төрөн гарч, 23 багш алтан гадас одонгоор шагнагдсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.