Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал
Нэгдүгээр асуудал. Улаанбаатар дулааны Сүлжээ ТӨХК-иас хүсэлт болгосны дагууДани улсын Камструп компанид үйлдвэрлэсэн Multical 66 C,D,E загварын иж бүрдэл дулааны тоолуурын загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн.
Хоёрдугаар асуудал. Улаанбаатар хотын Mэйжүрмэнт ХХК-иас хүсэлт болгосны дагуу БНХАУ-ын Micro Sensor компанид үйлдвэрлэсэн MPM489 загварын даралтын хувиргагч, Shanghai LEEG Instruments компанид үйлдвэрлэсэн DMP305X загварын даралтын ялгаврын хувиргагчийн загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Гуравдугаар асуудал. Улаанбаатар хотын “Ойн бирж” ХХК-иас хүсэлт болгосны дагууБНХАУ-ын “Beijing Sanki Petroleum Technology Co.Ltd” компанид үйлдвэрлэсэн (50-1500) л/мин зарцуулалттай “SK-FDH” загварын шингэний тоолуурыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Дөрөвдүгээр асуудал. Улаанбаатар хотын Одкон эрчим ХХК-иас хүсэлт болгосны дагууБНХАУ-ын “Wenzhou Maihong Electric Technology” компанид үйлдвэрлэсэн DDS121G загварын нэг фазын олон тарифт электрон тоолуур, DDS-121DY загварын нэг фазын электрон тоолуурыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлэх, загварыг баталсан гэрчилгээг тус тус 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Тавдугаар асуудал. Улаанбаатар хотын “Дэлгэр дулаан хаан” ХХК-иас хүсэлт болгосны дагууКазахстан улсын SAIMAN корпорацид үйлдвэрлэсэн Евразийн техникийн зохицуулалтын шаардлага хангасан тэмдэглэгээтэй ДАЛА САР4 загварын гурван фазын электрон тоолуурын загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Хоёр. Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн асуудал
Нэгдүгээр асуудал. Дархан-Уул аймгийн “Дархан уулын их нарст” ХХК-ийн хүсэлтээр загварын туршилтад тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны болон дулааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР.