Эх үрсийн баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр өөрийн сонгогдсон тойрог буюу 43 дугаартойргийн хэмжээнд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн
газартай хамтран “Эх үрсийн баяр” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга
хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн бие төлөөлөгч Р.Батсуурь болон аймаг,
сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцон хүүхэд багачууддаа баяр хүргэв.
Энэ өдөр Хүүхэд хөгжлийн ордны дугуйлангуудын авьяаслаг сурагчдын урлагийн тоглолт болон хөгжилтэй бухиа тэмцээнийг зохион байгуулж, хүүхдүүдийг үлгэрийн баатруудтай фото зураг авахуулах боломжийг ч бүрдүүлжээ. Мөн Зайрмагны баяр хийж тус тойргийн 3800 гаруй хүүхэд багачуудыг хамруулсан юм.
Өнөөдрийн “Эх үрсийн баяр”-ын үйл ажиллагааны үеэр Жигүүр цогцолбор сургуулийн 11Г ангийн сурагч А.Шагай, 18 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ундрал нар “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнууллаа.
М.ГҮНЖИЛХАМ