Улсын Их Хурлын
гишүүн, Дархан-Уул аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Б.Жавхлангийн
санаачлагаар Дархан-Уул аймагт анх удаа ЕБС-ийн ахлах ангийн сурагчид дунд “Бүх
Дархан-2017” тэмцээнийг Дархан-Уул аймгийн Сагсан бөмбөгийн холбооChigago shop-той
хамтран зохион байгуулж, аваргаа шалгарууллаа. Тус тэмцээн 5 сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 1-ний
хооронд болсон бөгөөд Ерөнхий боловсролын сургуулиудын 16 баг оролцож авхаалж
самбаагаа сорьсон юм.
Аваргын төлөө Шарын гол, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн багууд өрсөлдөж, 86:78 харьцаатайгаар Шарын голын баг, тамирчид аваргын цомын эзэн болж Улсын Их Хурлын гишүүн, Монголын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан аваргын цомыг гардуулан өглөө. Шилдэг тоглогчоор цомын эзэн багийн тамирчин Э.Нямбаяр шалгарав.
Ийнхүү аваргын цомын эзэн баг 1 сая төгрөгийн мөнгөн шагнал болон тэмцээний ивээн тэтгэгч Chigago shop-оос цүнх, пүүзийг тамирчин бүрт бэлэг болгон өгсөн юм.
М.ГҮНЖИЛХАМ