Тухайлбал, үйлдвэрээс үүдэлтэй цагаан тоосны дэгдэлт, саарал усыг дахин ашиглах, хотын цэвэрлэх байгууламж, үйлдвэр болон орон нутгийн боловсон хүчний асуудал, зарим багийн тохижилт үйлчилгээний талаар санхүүгийн дэмжлэг, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт хүссэн юм. Үүнээс БОЭТ-ийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 100 сая, Түргэн тусламжийн төвд бүрэн тоноглолтой 2 авто машин, Баянцагаан, Говил, Уурхайчин багийн тохижилт үйлчилгээнд 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Энэ нь үйлдвэр хамтын ажиллагаа, хөгжлийн цогц бодлого, ирэх жил үйлдвэрийн 40 жилийн ой тохиож буйтай холбон шийдвэрлэж байгаа юм гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо.
Мөн үйлдвэрийн дэргэдэх Технологийн
их сургуулийг “Эрдэнэт” их сургууль болгох төсөлтэй уялдуулж амжилттай сайн
суралцсан оюутанг үйлдвэрт ажлын байраар хангах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн
музейг олон нийтэд нээлттэй болгох, Жаргалант сумын тариаланч, ногоочдоос
хүнсний ногоогоо авах, залуу ажилчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг саналыг Үндсэн
чиглэлийн төсөлдөө тусгахаар боллоо.