Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/, Цагдаагийн
газар, Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын Засаг
дарга нар гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурвалсан гэрээ байгууллаа.Гэрээг энэ оны эцэст дүгнэх бөгөөд амжилттай ажилласан
багийг мөнгөн шагналаар урамшуулна. Гэрээний хэрэгжилтэд Баян-Өндөр, Жаргалант
сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн салбар зөвлөл
хяналт тавина. Дээрх гэрээг байгуулсанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох, багуудын үүрэг, хариуцлагуудыг дээшлүүлэх,
иргэд, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
www.erdenet.mn