Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй хийх уулзалт 1972 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол Улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр болох “Дархан нэхий” ХК-д боллоо.
Эдийн засгийн уналтыг зогсоосон хэдий ч өсгөх үү, дахин унагах уу гэдэг хариуцлагатай мөч тулгараад байгаа учраас Засгийн газрын зүгээс ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд манай улс хөдөө, аж ахуйн салбараа түлхүү хөгжүүлж ноос ноолуур, арьс ширээ боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ач холбогдол ихээхэн өгөх ёстой. Мөн Эрдэнэтийн үйлдвэр зэсийн бэлдэц хийж дэлхийн зах зээлд гаргавал 2025-2030 он гэхэд хөгжингүй орны хэмжээнд хүрэх боломж байгаа гэсэн тооцоо судалгааг эрдэмтэд гаргажээ.
М.Гүнжилхам