Дархан-Уул аймгийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Спорт цогцолбор”-ын төвийг бүрэн ашиглалтанд оруулах асуудлыг шийдвэрлүүлнэ.” тусгасан. Энэ хүрээнд тус “Спорт цогцолбор” -ыг 2019 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Өнөөдөр /2016.06.20/гүйцэтгэгч компани болох “Нэмбар” ХХК-ийн удирдлагуудтай Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан уулзаж, барилгын ажлын явцтай дахин танилцлаа. Энэхүү цогцолбор баригдсанаар Монголын хамгийн том хэмжээний “Спорт цогцолбор”Дархан хотод сүндэрлэх юм.
Уг барилгын төсөл 2011 онд эхэлсэн ч өмнөх Засгийн газрынүед буюу 2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож,царцаасан нь харамсалтай. Харин энэ жилээс төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар "царцаасан жагсаалт"-аас гарч төсөл урагшаа хөдлөхөөр боллоо.
М.Гүнжилхам