Дархан-Уул аймгийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хонгор сумын 14 дүгээр сургуулийн дотуур байрны барилгын их засварын ажлыг гүйцэтгэнэ” хэмээн тусгасан байдаг. Тэгвэл энэ ажил биелэлээ олж, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дээрх сумын сургуулийн дотуур байрны их засварын ажил 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлжээ. Засварын ажлын гүйцэтгэгчээр Б.Гансүх захиралтай “Дархан хөлөг” ХХК ажиллаж байгаа бөгөөд нийт 165 сая төгрөгийн өртөгтэй аж. Гэрээ ёсоор энэ оны 8 дугаар сарын 20-ны өдөр засварын ажлыг дуусган хүлээлгэж өгөх юм.
М.Гүнжилхам