Дүүргийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Нэмэгдсэн: 2017-06-28

Дүүргийн Засаг даргын Зөвлөл өчигдөр хуралдав. Хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах асуудал, 2018 оны улс, нийслэлийн төсөвт суулгах хөрөнгө оруулалтын ажлын санал зэргийг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадаас нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгахаар нийт 91 санал ирүүлснийг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн юм. Мөн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал 2018 оны улс, нийслэлийн төсөвт суулгах хөрөнгө оруулалтын ажлын саналыг зөвлөлийн гишүүд дэмжиж, дүүргээс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн зураг нь бэлэн ажлуудаа хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл