Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хорооноос дэвшүүлсэн “Дарханы хөгжил - Бидний ирээдүй” 9 эрдэнийн мөрийн хөтөлбөрт Хонгор сумыг “Жишиг сум” болгон хөгжүүлэх талаар тусгасны дагуу энэ жил хэд хэдэн томоохон ажил хийгдэж байна. Тухайлбал, Хонгор сумын шөнийн гудамжны гэрэлтүүлгийг шинэчлэх ажлыг дурдаж болно. Уг ажлын хүрээнд Хонгор сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 21.3 сая төгрөгөөр үрийн нөөцийн 33, эмнэлгийн 10, төв замын 7 буюу нийт 50 ширхэг лед гэрлийн толгойг солих ажил 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс эхэлжээ. Ажлын гүйцэтгэгчээр “Цогт Хас” ХХК ажиллаж байгаа бөгөөд 7 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө дээрх лед гэрлийн толгойг сольж дуусгахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Дархан хот