Зэвсэгт хүчний 327 дугаар ангид алба хааж буй цэргүүдээ эргэлээ

Нэмэгдсэн: 2017-07-18

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа нар Зэвсэгт хүчний 327 дугаар ангид алба хааж буй цэргүүдээ эргэлээ. Дорнод аймгийн төвд байрлах тус ангид Сүхбаатар дүүргээс 2016 оны 2, 2017 оны 1 дүгээр ээлжээр цэрэгт татагдсан 15 алба хаагч үүргээ нэр төртэй хааж байна. Мөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн А.Алтанхуяг цэргүүдэд ажил мэргэжлийн чиг баримжааны талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл