Саку хотын найман хүүхэд Сүхбаатар дүүрэгт зочиллоо

Нэмэгдсэн: 2017-08-07

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг Японы Нагано мужийн Саку хоттой эгч дүүсийн найрамдалт харилцаатай. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдсан Саку хотын хүүхдүүд, албаны хүмүүсийн хамт энэ сарын 1-6 ны өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт зочиллоо. Хүүхдүүдийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд болон холбогдох хүмүүс хүлээн авч уулзав. Энэ үеэр хүүхдүүд Саку хотынхоо талаар танилцуулга бэлтгэж ирснээ сонирхуулав. Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцсан юм.  

Төрийн байгууллагуудын мэдээлэл