16-р хороонд тохижилтын ажил хийгдэж байна

Нэмэгдсэн: 2017-08-17

     16-р хорооны хамт олон хорооныхоо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч 26-р байрны баруун талын авто зогсоол бүрэн шинэчиллээ. Мөн 113-р цэцэрлэгийн зүүн талын явган хүний замыг засварлаж дууссан байна.

     Хар хорин захын гүүрний шатны хажууд байрлах 20 авто машины зогсоолыг “Номин” түц болон “1000 бараа” байгууллагуудтай хамтран засчээ. Хорооны тохижилтыг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран хийж байгаад иргэд талархалтай байгаа юм.  

Төрийн байгууллагуудын мэдээлэл