Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 08 дугаар
сарын 10-ны өдрийн А/128 тоот тушаалаар “Шарилжгүй Улаанбаатар-2” аяны хүрээнд
Сонгинохайрхан дүүрэг 2017 оны 08 дугаар сарын 14-наас 18-ны хооронд нийт 350
хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын Төмөр зам дагуух 53,000 м2, Хан-Уул
дүүрэг дэх 4100 м2, СХД-ийн Геологийн төв лаборатороос Баруун аймгуудын уулзвар
хүртэлх 30,000 м2, Хан-Уул дуурэг дэх Яармагийн авто замын 16,000 м2 нийт 103,100
м2 талбайн хөл газрын зэрлэг ургамлыг устгах ажлыг хийж гүйцэтгэлээ.