ХБНГУ-ын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу эрчим хүч, хэмжил зүйн салбарт хэрэгжиж буй “Эрчим хүчний салбарт тулгуурлан чанарын дэд бүтцийг дэмжих“ /BMZ-№2012.2185.2/ төслийн зөвлөх доктор Ханс Бахмаяр 8 дугаар сарын 7-ноос 11-ны хооронд СХЗГ-д ажиллах хугацаанд:
1. Хэмжил зүйн тогтолцооны анхдагч нэгж болох Өмнөговь аймгийн СХЗХ-ийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораториор дамжуулан тухайн орон нутагт хэрэгжиж буй хэмжил зүйн чиглэлээр төрөөс үзүүлж буй ажил, үйлчилгээний нөхцөл, байдалтай танилцаж, мэдээлэл солилцох, зөвлөмж өгөх хэлэлцүүлэг зохион байгуулж цаашид бүсчилсэн хэлбэрээр шалгалт тохируулгын ажил гүйцэтгэх боломж;
2. Цахилгаан тоолуурын техникийн зохицуулалт боловсруулах Ажлын хэсэг төслийн зөвлөхтэй хамтран хэлэлцүүлэг;
3. “Хэмжлийн чадавхиа батлан, тогтоолгох” сэдвээр ХЗХ болон ХХШБГ-ын шалгалт тохируулгын ажилтнуудад танилцуулга-сургалт;
4.Тухайн улс оронд шаардлагатай хэмжигдэхүүний нэгж, түүнийг хадгалах, хэмжил зүйн тасралтгүй нэгж дамжуулалттай үйл ажиллагааг ханган ажиллах чадамжтай байгууллага, лабораторийг түшиглэн хэмжил зүйн тогтолцоог төрөлжүүлэн хөгжүүлэх эрх бүхий мэргэшсэн байгууллагыг томилох, бүртгэх зэрэг үндсэн ойлголт олгох танилцуулга-хичээл, хэлэлцүүлэг асуулт хариулт хэлбэртэй болсон.
5.Цахилгаан эрчим хүч чадлын эталон лабораторид шаардлагатай эрчим хүчний чанарын үзүүлэлт хэмжих тоног төхөөрөмж, багажид нэгж дамжуулан, шалгалт тохируулга гүйцэтгэж эхлэхэд шаардлагатай байгаа эталон тоног төхөөрөмж нийлүүлэх, боловсон хүчний сургалт, чадавхи дээшлүүлэх талаар хэлэлцэн зөвлөлдөх ажил хийсэн.