Малайз улсад зохион байгуулагдсан ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (PTB)-ийн Ази, номхон далайн хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй MEDEA төслийн санхүүжилтээр “Усны тоолуурын загварын туршилт, баталгаажуулалт” сэдэвт семинар, дадлага сургалт 2017 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.Энэхүү сургалтанд Бутан, Камбожи, Пижи, Малайз, Монгол, Мяамар, Непал, Филиппини, Папуа Нью Гвиней, Тайланд, Узбекстан, Вьетнам зэрэг нийт 12 орны 22 хүн хамрагдсан юм. Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар (PTB)- ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн, (APLMF)- Ази Номхон далайн орнуудын хууль эрхийн хэмжил зүйн форум, зөвлөхөөр (NMIM)-Малайз улсын хэмжил зүйн хүрээлэн, (NMIA)-Австрали улсын хэмжил зүйн хүрээлэн ажилласан.
Тус сургалтанд сургагч багшаар Mrs. Marian Haire болон Mr.Bradley Craft
нар
ажиллаж Усны тоолуурын загварын туршилт, баталгаажуулалт, хөдөлмөр
хамгаалал аюулгүй ажиллагаа, нэгж дамжуулалт, баталгаажуулалт хийх
бэлтгэл, тоног төхөөрөмж, гадна байдлын үзлэг, харьцангуй алдааг
тооцоолох зэрэг сэдвээр 3 өдрийн хичээл зааж дадлагын ажил хийлгэсэн.
Энэхүү сургалтад хамрагдсанаар бусад улс орнууд “Усны тоолуурын загварын туршилт, баталгаажуулат”-ыг хэрхэн хийдэг талаар туршлага хуримтлуулахаас гадна онолын мэдлэгийг дээшлүүллээ.
Зохион байгуулагч: (PTB)- ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн
(APLMF)- Ази Номхон далайн орнуудын хууль эрхийн хэмжил зүйн форум
Дэмжин ажилласан: (NMIM)-Малайз улсын хэмжил зүйн хүрээлэн
(NMIA)-Австрали улсын хэмжил зүйн хүрээлэн