Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.26) Баянхонгор аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулан гарын үсэг зурав.
Монгол Улсын хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар Шадар сайд 21 аймгийн Засаг дарга тус бүртэй гэрээ байгуулж, хийж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг тодорхой болгон харилцан үүрэг хүлээдэг. Шадар сайд энэ удаа Онцгой комиссын даргын хувиар орон нутагт ажиллаж байхдаа орон нутагт Засаг дарга нартай гэрээ байгуулж байгаагаараа онцгой тохиолдол болж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Өвөрхангай аймгийн Засаг даргатай тус аймагт ажиллахдаа хамтран ажиллах гэрээ байгуулсан юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.