Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөлтөй уулзлаа

Нэмэгдсэн: 2018-02-08

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагуудтай уулзаж сахилга хариуцлагаа чангатгаж, ард иргэддээ үйлчилж, улстөржихгүй байхыг хатуу анхааруулсан. Дараа нь “Жаахан шарга” театрт аймгийн иргэдтэй уулзлаа.

Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, залуу гэр бүлийг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тэтгэврийн ялгааг арилгах, аймгийн удирлагуудын улстөржилтийг зогсоох, төсвийн хөрөнгөөр дутуу баригдсан барилга байгууламжуудыг дуусгах, дээд боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр шийдвэртэй ажиллахыг Ерөнхий сайдаас хүсч байгаагаа Сүхбаатар аймгийн иргэд хэлж байлаа.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн удирдлагууд ширээний ард сууж үүсээд байгаа асуудлаа шийдвэрлэхийн төлөө ярилцах хэрэгтэй, хамгийн гол нь нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө эв эеэ хичээж ажиллах ёстой гэлээ. Зарим асуудлыг ЗГХЭГ-аас дахин судалж шийдвэрлэх болно гэв.

Аймгийн онцгой комисст 150 тонн өвс, 50 тонн тэжээл хүлээлгэж өглөө. Мөн нэр бүхий 4 сумын хүн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин олголоо.

Сүхбаатар аймаг 13 сум 67 багтай. 3,5 сая тоглой малтай. Малчдын 20 хувь нь отор нүүдэлд гарсан. Аймгийн дийлэнхи нутаг цасан бүрхүүлтэй өвөлжилт хүндрэх нөхцөлтөй байна.  Аймгийн аюулгүйн нөөцөөс 250 орчим тонн өвсийг малчдад тарааж, Засгийн газраас илгээсэн өвс тэжээлийг хөнгөлөлттөй үнээр сумдад хувиарлах ажлыг зохион байгуулж байгаа аж. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл