XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон
нохой жилийн сар шинийн
босгон дээр Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор
8, "Алтан гадас одон"-оор 24, "Цэргийн гавъяаны одон" 2,
"Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар 10, “Цэргийн хүндэт медаль”—иар нэг хүнийг шагналаа. Шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут болон орон нутгийн удирдлагууд гардууллаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын шагнал “Банк, санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 2, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 3, Эрүүл мэндийн салбарын жуух бичгээр нэг иргэнийг шагнасан юм.
erdenet.mn